Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

Нүүр
>
Мэдээ 2025.07.29

ТАХЬКО (ХК) КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

Тахько (ХК) компанийн хувьцаа эзэмшигдийн ээлжит бус хурал 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагаас тус компанийн байр (Чингэлтэй дуурэг, 5 дугаар хороо, МА-III барилга буюу Анкор тевийн хурын заал)-нд болон AGM вэб суурьтай аппликейшнийг ашиглан цахим /зайнаас/ хэлбэрээр хуралдах тул эрхэм хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралдаа оролохыг урьж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  1. Компанийн хэлбэрийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах;
  2. Бусад;

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Тахько (ХК) компанийн хувьцаа эзэмшигдийн ээлжит хурлын хөтөлбөр;
  2. Тахько (ХК) компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл

Хувьцаа эзэмшигдийг 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компани болон компанийн байрны 315 тоот өрөөнд ирж хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөлтэй танилцаж, саналаа өгөхийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр, хуралд биеэр оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээж авах сүүлчийн хугацааг 2025 оны 08 дүгээр сарын 29-ны өдрийн 12:00 цагаар тус тус тогтоосон болно.

Хурал зохион байгуулахтай холбоотой асуудлаар хурал зохион байгуулах комиссын дарга Л.Буянбат (утас: 99113624, и-мэйл: takhico@gmail.com ), комиссын гишүүн Д.Минжмаа (утас: 88004681, и-мэйл: minimaa it@yahoo.com ), комиссын гишүүн Э. Чулуунтогтох (утас: 99024269, и-мэйл: chuka.cdm@gmail.com ), нартай ажлын өдрийн 10:00-13:00, 14:00-17:00 цагийн хороонд хандаж болно.