2015 онд компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МА-3 барилгад бизнес, соёл урлаг болон олон нийтийн бүхий л салбарын үйл ажиллагаа, төрөл бүрийн арга хэмжээ (хурал, зөвлөгөөн, семинар, тэмцээн уралдаан, хүлээн авалт, үзэсгэлэн зэрэг)-г зохион байгуулах боломжтой, дэвшилтэт тоног төхөөрөмж, орчин үеийн интерьер шийдэл бүхий “АНКОР төв”-ийг байгуулсан бөгөөд тус төв өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байна.